Кнэппийн хүүхдийн эцэг нь Райн Филипп

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Кнэппийн хүүхдийн эцэг нь Райн Филипп

Залуу жүжигчин, загвар өмсөгч Алексис Кнэппийн хүүхдийн эцэг хэн бэ гэдэг нь түүнийг төрөн төртөл тодорхойгүй байв. Харин 21 настай жүжигчин бүсгүй өнгөрсөн баасан гаригт амаржсан бөгөөд төрөхийн өрөөнд жүжигчин Райн Филипп байсан нь урьдаас таамаглаж байсан олны таамаглалыг батлах шиг боллоо.

Өнгөрсөн гуравдугаар сард Райны талаар нэгэн нийтлэлд түүнийг хүүхдийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байгаа талаар бичиж байсан ч, баталгаатай эсэх нь эргэлзээтэй байсан юм. 36 настай жүжигчин Райн Филипп 1999 онд жүжигчин Рийз Витерспүнтэй гэрлэсэн ч, 2007 ондоо гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд Ава, Дикон гэх хоёр хүүхдийн эцэг юм. Харин Кнэппийн хувьд саяхан мэндэлсэн үр нь анхных нь хүүхэд билээ. 

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж