Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирээд байна. Ли Көцян айлчлалынхаа эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхах аж. Мөн энэ сарын 15-16-ны өдрүүдэд АСЕМ-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад оролцох юм байна.
Улаанбаатар хотноо анх удаа болж буй АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтанд 34 орны төрийн төр засгийн удирдлагууд оролцохоор болоод байгаа билээ. Энэ удаагийн уулзалтанд ОХУ-аас ерөнхий сайд Дмитрий Медведев, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцоно.
Ч.БОЛОР