Италийн өмнөд хэсэгт зорчигч тээврийн хоёр галт тэрэг мөргөлдсөнөөс 25 хүн амь үрэгдэж, 60 орчим хүн гэмтэж бэртжээ. Хурдтай явж байсан хоёр галт тэрэг мөргөлдсөнөөс эхний гурван вагон юу ч үгүй сүйдсэн байна. Ослын улмаас хүнд гэмтэж бэртсэн хүмүүсийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн боловч цусны нөөц хүрэлцэхгүй болсон аж. Одоогоор галт тэрэг мөргөлдсөн шалтгааныг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг Италийн албаныхан мэдэгджээ. Энэ нь Италийн түүхэнд гарсан хамгийн том галт тэрэгний осол аж.
Галт тэрэг мөргөлдсөн төмөр замын чиглэлд “Ferrotramviaria” гэх хувийн компани үйл ажиллагаа явуулдаг аж. Тус замын хажуугаар өөр нэг төмөр зам барих төслийг Европын холбоонд өргөн барьсан боловч шийдэгдээгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА