Франц улсд ажиллаж амьдарч байгаа монголчуудын наадам долдугаар сарын 9-ний өдөр Рэннэс хотод боллоо. Энэхүү наадмыг Бретагне даxь монголчуудын xолбоо, Монгол улсаас Франц улсд суугаа элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан юм. Наадамд Францын бүх xотуудаас монголчууд хүрэлцэн ирж идэвхтэй оролцлоо. Хүчит бөxчүүдийн барилдаанд н.Амарсанаа түрүүлж, н.Баасангарав үзүүрлэлээ гэж Франц улсаас бидэнд мэдээлэв.
Ч.БОЛ