Нацист Германы удирдагч Адольф Гитлерийн 1889 онд төрсөн газрыг Австрийн засгийн газар мэдэлдээ авч тусгаарлажээ. Энэ нь нео-нацистуудын цугларч, хурал мөргөл үйлддэг газар болохоос сэргийлсэн арга хэмжээ гэнэ. Германы хилийн ойролцоо орших Браунау-ам-Инн дэх байшинг эзэмшигч эмэгтэй Австрийн засгийн газарт газраа худалдахыг татгалзаж байсан ч албаныхан ятгаж чаджээ. Одоо Австрийн хууль тогтоогчдын дунд байшинг хэрхэх талаар маргаан өрнөж эхэлжээ. Зарим нь байшинг нураах хэрэгтэй гэж байгаа бол үлдсэн хэсэг нь музей болгон ашиглах саналтай байгаа гэнэ.
Адольф Гитлер 1933 оноос дэлхийн II дайныг дуусах хүртэл нацист Германыг удирдаж байсан юм. Түүний дээд үндэстний бодлогын улмаас олон сая гэм зэмгүй хүн амь үрэгдсэн билээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА