Их тэнгэр, Чингис хаан нисэх буудлын замууд хаалттай

Хуучирсан мэдээ: 2016.07.13-нд нийтлэгдсэн

Их тэнгэр, Чингис хаан нисэх буудлын замууд хаалттай

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын аюулгүй байдлыг хангах зорилготойгоор голлох замуудыг өчигдөр шөнийн 01.00 цагт хаажээ. Үүнд, Гэндэнгийн гудамж, Олимпийн гудамж, Их тэнгэр цогцолбороос зүүн чиглэл, Чингис хаан олон улсын нисэх буудал орчим Наадамчдын гудамжны замуудыг хаасан байна.

Үндсэн уулзалтаас гадна төрийн айлчлал хийх, зочин төлөөлөгчид зорчих үед Энхтайваны өргөн чөлөө, Төрийн ордны зүүн, баруун тал, Чингисийн өргөн чөлөө, Жамьяангүний гудамж, Нийслэлийн гудамж, Их монгол улсын гудамж, Яармаг, Төв аймаг, Налайх, Тэрэлж чиглэлийн замуудыг түр хугацаанд цагдаагийн зохицуулалтаар хаах юм байна. Замын цагдаагийн газраас дараах зөвлөмжийг гаргажээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж