Залуус АСЕМ-д хэлэлцүүлэх тунхаг боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2016.07.13-нд нийтлэгдсэн

Залуус АСЕМ-д хэлэлцүүлэх тунхаг боловсруулжээ

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлын нэг Залуучуудын чуулган өнгөрөгч 6-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өнгөрлөө. 51 орны манлайлагч залуус дөрвөн өдрийн турш хэлэлцэж, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын асуудлаар санал боловсруулж, тунхаглал гарган ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягт гардуулж өгчээ. Энэхүү тунхаглалыг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтын үеэр хэлэлцүүлэх юм.

Залуусын чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орны 3900 залуу бүртгүүлснээс 100 төлөөлөгч сонгогдож, Монголын шилдэг 50 залуу оролцжээ.

АСЕМ-ын Залуучуудын чуулган нь дээд түвшний уулзалтын өмнө зохиогддог, оюутан залуусыг хамарсан томоохон арга хэмжээ аж. Их, дээд сургуулийн оюутнуудад АСЕМ-ын дээд түвшний уулзалтын талаар ойлголт мэдээлэл өгөх, тэдний идэвх сонирхол, оролцоог нэмэгдүүлэх зорилготой улс төрийн үлгэрчилсэн уулзалт юм байна. Оролцогчид долдугаар сарын  7-нд “Улаанбаатар чуулга”-ын байранд “АСЕМ-ын үйл явц ба Ази-Европын сангийн ирээдүйг төсөөлөх нь” сэдэвт хэлэлцүүлэг хийж, Дипломат ёс, хэлэлцээрийн тухай сургалтад суусны дараа Монгол Улс дахь АСЕМ-ын гишүүн улсуудын ЭСЯ-даар зочилсон байна.

Долдугаар сарын 8-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын дэгийн дагуу АСЕМ-ыг зохион байгуулагч улсын Ерөнхийлөгч, Европын Комисс, Европын холбоо, Мъянмар улс, Шинэ Зеланд Улсын төр, засгийн тэргүүн нарын байр сууринаас илтгэл тавьж, АСЕМ-ын суурь асуудлуудаар хэлэлцсэн байна. Мөн Монголын залуучуудын холбоонд зочилж, хоёр талт уулзалтуудыг зохион байгуулжээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж