Хүчит бөхийн барилдааны наймын даваанд барилдсан Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Р.Пүрэвдагва нарын барилдаан маргаантай болж, Хөлийн цэцээс хоёр бөхийн барилдааныг дахиулах шийдвэр гаргасан ч бөхчүүд барилдаж эхлээгүй байна. Улсын арслан П.Бүрэнтөгс Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бололтой.
Бичлэгээс харахад арслангийн зүүн хөл, начингийн баруун тохойн аль нь түрүүлж газардсан болох нь маргаантай байгаа юм. Төв цэнгэлдэхийн үзэгчид хоёр бөхийг барилдахыг шаардан, уухайлж, гар утсаа асаан, давалгаалж байна.
Б.ЭНХ