Сан Паулугийн “Дэлхийн цом”-оос Монголын жүдочид хос алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль зүүсэн. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглосон ОУХМ С.Ням-Очир аваргын төлөөх тулаанд нутаг нэгт Х.Цагаанбаатарыг цаг сунган юүкогоор ялснаар аваргын тавцанд гарч, чансаагаа 100 оноогоор ахиулсан. Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Ц.Мөнхзаяа аваргын алтан медалийн эзэн болсон билээ. Ингэснээр чансаагаараа 12 дугаарт эрэмбэлэгдээд байсан тэрбээр 712 оноотой есдүгээр байрт бичигдлээ. Харин ОУХМ С.Ням-Очир 16 дугаар байраа 12 хүртэл ахиулж чаджээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатарын тухайд Сан Паулугийн “Дэлхийн цом”-д аман хүзүүдэж, залгуулаад Майамигийн татамид түрүү авсан ч жин өгсч, 73 кг-д хүч үзсэн учир үндсэн жин болох 66 кг-ын чансаандаа оноо нэмж чадаагүй. Гэхдээ 66 кг-ын жингийн ангилалд дэлхийн чансааг сүүлийн гурав гаруй жилийн турш тасралтгүй тэргүүлж буй тэрбээр 73 кг-ын жинд 200 оноотой 39 дүгээрт эрэмбэлэгдлээ. Мөн дараалсан хоёр “Дэлхийн цом”-оос хүрэл медаль ихэрлүүлсэн Г.Болдбаатар өдгөө 60 кг-ын жинд 562 оноотой 14 дүгээр байрт бичигдээд байна.
Олимпийн эрхийн болзол бүхий жин, жингийн чансааны жагсаалтын топ 20-д Монголын нийт 12 жүдоч багтаад буй.
Монголын жүдочид дэлхийн чансаанд:
Эрэгтэй 60 кг:
1. Ришод Собиров /Узбекистан/ – 2130 оноо
2. Георгий Зантарая /Украйн/ – 1224
3. Хироаки Хираока /Япон/ – 1120
…13. Д.Төмөрхүлэг /Монгол/ – 582
…14. Г.Болдбаатар /Монгол/ – 562
17. Ч.Болдбаатар /Монгол/ – 510
Эрэгтэй 66 кг:
1. Х.Цагаанбаатар /Монгол/ – 1478 оноо
2. Алим Гаданов /ОХУ/ – 1310
3. Жунпей Моришита /Япон/ – 1244
… 9. С.Мияарагчаа /Монгол/ – 696
Эрэгтэй 73 кг:
1. Ван Ки-Чун /БНСУ/ – 1524 оноо
2. Рики Накая /Япон/ – 1078
3. Дирк ван Тичелт /Бельги/ – 1010
… 12. С.Ням-Очир /Монгол/ – 570
Эрэгтэй 81 кг:
1. Ким Жэ-Бум /БНСУ/ – 1760 оноо
2. Леандро Гуильерро /Бразил/ – 1520
3. Элнур Маммадли /Азербайжан/ – 934
…55. О.Ууганбаатар /Монгол/ – 140
Эрэгтэй 90 кг:
1. Илиас Илиадис /Грек/ – 1396 оноо
2. Такаши Оно /Япон/ – 1366
3. Дайки Нишияма /Япон/ – 1298
…37. Э.Энхбат /Монгол/ – 226
Эрэгтэй -100 кг:
1. Такамаса Анаи /Япон/ – 1716 оноо
2. Хенк Грол /Голланд/ – 1224
3. Максим Раков /Казахстан/ – 1114
… 13. Б.Тэмүүлэн /Монгол/ – 598
14. Н.Түвшинбаяр /Монгол/ – 582
Эрэгтэй +100 кг:
1. Тедди Ринье /Франц/ – 2030 оноо
2. Ислам эль Шехаби /Египет/ – 1520
3. Андреас Тоелцер /Герман/ – 1186
…74. Б.Сугаржаргал /Монгол/ – 61
…90. Х.Мөнхбаатар /Монгол/ – 40
Эмэгтэй 48 кг:
1. Харуна Асами /Япон/ – 1910 оноо
2. Томоко Фүкүми /Япон/ – 1830
3. Алина Думитру /Румын/ – 1110
… 16. М.Уранцэцэг /Монгол/ – 566
… 26. Б.Бат-Эрдэнэ /Монгол/ – 306
Эмэгтэй 52 кг:
1. Юүка Нишида /Япон/ – 1860 оноо
2. Мисато Накамура /Япон/ – 1660
3. М.Бундмаа /Монгол/ – 1292
Эмэгтэй 57 кг:
1. Каори Мацүмото /Япон/ – 1850 оноо
2. Тельма Монтейро /Португаль/ – 1478
3. Сабрина Фильцмозер /Австри/ – 1164
… 29. Т.Баттөгс /Монгол/ – 284
Эмэгтэй 63 кг:
1. Ёшиэ Уэно /Япон/ – 1888 оноо
2. Гевриз Эманэ /Франц/ – 1760
3. Элизабет Виллебордс /Голланд/ – 978
… 9. Ц.Мөнхзаяа /Монгол/ – 712
Эмэгтэй 70 кг:
1. Люси Деко /Франц/ – 1832 оноо
2. Эдит Бош /Голланд/ – 1370
3. Хван Е-Сүл /Өмнөд Солонгос/ – 1200
… 29. Ц.Наранжаргал /Монгол/ – 250
Эмэгтэй -78 кг:
1. Акари Огата /Япон/ – 1424 оноо
2. Каяла Харрисон /АНУ/ – 1386
3. Ян Сьюли /Хятад/ – 1326
…13. П.Лхамдэгд /Монгол/ – 638
Эмэгтэй +78 кг:
1. Мегүми Тачимото /Япон/ – 1860 оноо
2. Мика Сүгимото /Япон/ – 1210
3. Цинь Цьян /Хятад/ – 1134
…27. Д.Цэрэнханд /Монгол/ – 277