Сурын талбайгаас хоёр мэргэн төрлөө

Хуучирсан мэдээ: 2016.07.12-нд нийтлэгдсэн

Сурын талбайгаас хоёр мэргэн төрлөө

Үндэсний сурын харвааны эмэгтэй шигшээ найман харваачаас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат, нийслэлийн 52 дугаар сургуулийн харваач Г.Пунсалдулам түрүүлж Улсын мэргэн цол хүртлээ. Удаад нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харъяат "Монде" компанийн харваач Ч.Гандаваа, Увс аймгийн Тэс сумын харъяат, "Алдар" спорт хороо, "Жем интернэшнл" компанийн харваач Д.Норжмаа нар шалгарлаа. Эхний гурван харваач бүгд 37 оноо авчээ.

Харин эрэгтэйчүүдээс Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харъяат, Орхон аймгийн "Хангарьд" клубийн харваач Б.Дэмбэрэлсайхан /36 оноо/ түрүүлж Улсын мэргэн цол хүртлээ. Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат, "Хилчин" спорт хорооны "Есүхэй мэргэн" клубийн харваач Б.Ёндон /36 оноо/, Хөвсгөл аймгийн Түнэл сумын харъяат, нийслэлийн Сүхбаатар дүүргийн "Дуулга" багийн харваачЖ.Тулга /35 оноо/ нар удаалжээ.

Шигшээ харваанд эрэгтэйчүүдээс, Улсын мэргэн Б.Ёндон /34 оноо/, Гоц мэргэн Л.Отгонбаяр /32 оноо/, Спортын мастер, аймгийн мэргэн М.Лхагва-Очир /32 оноо/, Спортын мастер, аймгийн мэргэн Н.Өлзийбилэг /32 оноо/, Спортын мастер, аймгийн мэргэн Ж.Тулга /32 оноо/, Спортын мастер Б.Мөнхболд /33 оноо/, Спортын мастер Б.Дэмбэрэлсайхан /32 оноо/, Спортын дэд мастер Ш.Баянмөнх /33 оноо/, эмэгтэйчүүдээс Улсын хошой Мэргэн Д.Эрдэнэтуяа /33 оноо/, Улсын мэргэн Д.Норжмаа /34 оноо/, Улсын мэргэн Г.Батзаяа /31 оноо/, Спортын мастер, аймгийн мэргэн Г.Пунсалдулам /33 оноо/,  Спортын мастер, аймгийн мэргэн Ч.Гандаваа /33 оноо/,  Спортын мастер, аймгийн мэргэн С.Өлзийжаргал /31 оноо/,  Спортын мастер, аймгийн мэргэн М.Мөнх-Амгалан /33 оноо/, Спортын мастер Ч.Булган нар үлдээд байсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж