Шинэхэн Гавьяатын наадмын гоёл

Хуучирсан мэдээ: 2016.07.12-нд нийтлэгдсэн

Шинэхэн Гавьяатын наадмын гоёл

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ цол хүртсэн жүжигчин, найруулагч О.Бат-Өлзий, хань Ардын жүжигчин С.Сарантуяагийн хамт ногоон өнгийн дээлээр ижилсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамлаж явахад нь таарлаа.

Тэрээр “Олон сайхан ой давхцсан баяр наадмын өмнө төрөөс намайг хүндтэй цолоор мялаасанд баяртай байна. Энэ жилийн хуушуурныхаа амтыг үзэхээр наадамлаж явна. Би анх 1981 онд Улсын хүүхэд, залуучуудын театрт орж байсан. Тэрнээс хойш 35 жил урлагийн салбарт ажиллажээ. Энэ хугацаанд театрын 100 гаруй жүжиг, 10 гаруй дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж, одоогоор найман уран сайхны кино найруулсан байна” гэв.

Түүний хувьд “Уулын төмөр”, “Зүрхэнд шивнэсэн үг”, “Ноён солиот”, “Чиний эзгүйд” киногоороо олны хүндэтгэлийг хүлээсэн. Харин хамгийн сүүлд "Маш нууц" хэмээх 1970-aaд оны цэрэг эрсийн тухай өгүүлэх киноны найруулагчаар ажилласан юм.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж