Хүчит бөхийн барилдааны ТАВ-ын даваа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.07.12-нд нийтлэгдсэн

Хүчит бөхийн барилдааны ТАВ-ын даваа эхэллээ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ. Начин цолны босготой даваанд хүчит 64 бөх зодоглож байна.

Үндэсний их баяр, наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа эхэллээ. Тавын даваанд аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Л.Шинэбаатарыг, С.Мөнхбат аймгийн арслан Д.Лхагвадорж нарыг амлан авлаа. Тавын даваанд шилдэг 64 бөх хүч үзэх юм.

ТАВЫН ДАВААНЫ ДҮЙЗ:

  1. Г.Өсөхбаяр /д.а/ – Л.Шинэбаатар /а.а/
  2. С.Мөнхбат /у.ав/ – Д.Лхагвадорж /у.н/
  3. Г.Эрхэмбаяр /у.ав/ –  Л.Жамсран /а.а/
  4. Д.Ганхуяг /у.ар/ – Х.Гантулга /а.а/
  5. П.Бүрэнтөгс /у.ар/ – Д.Цэвэлсодном /а.а/
  6. Х.Мөнхбаатар /у.ар/ – Ц.Нямдорж /а.а/
  7. Д.Ганбат /у.ар/ – Б.Ганзориг /ц.а/
  8. Н.Батсуурь /у.ар/ – Д.Буянт /а.з/
  9. Э.Оюунболд /у.ар/ – Б.Серик /а.а/
  10. Д.Рагчаа /у.г/ – М.Бат-Отгон /а.а/
  11. Н.Ганбаатар /у.г/ – Б.Ганбаатар /а.а/
  12. Б.Гончигдамба /у.г/ – Ө.Сүхбат /а.а/
  13. Ш.Жаргалсайхан /у.г/ – Д.Бат-Эрдэнэ /а.з/
  14. С.Санжаадамба /у.з/ – А.Отгонбаатар /а.а/
  15. Б.Сайнбаяр /у.з/ – Ч.Чимэддорж /а.а/
  16. Д.Баасандорж /у.з/ – Д.Амарсайхан /а.а/
  17. М.Өсөхбаяр /у.з/ – Л.Батзориг /ц.а/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж