Жон Керри ОХУ-д айлчилна

Хуучирсан мэдээ: 2016.07.12-нд нийтлэгдсэн

Жон Керри ОХУ-д айлчилна

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ долоо хоногт ОХУ-д айлчилах болсныг Төрийн департментаас мэдээлжээ. Жон Керри ОХУ-ын талтай Сири, Украин, Уулын Карабах дахь нөхцөл байдал болон бусад асуудлыг хэлэлцэх аж. Тэрбээр Пүрэв гаригт Парисаас Москвад газардах гэнэ.

Украины зөрчил мөргөлдөөнөөс үүдэн ОХУ болон АНУ-ын харилцаа муудаад байсан ч 2014 оноос хойш анх удаа өнгөрсөн дөрөвдүгээр сард Жон Керри Москвад айлчилснаар харилцаагаа сэргээж эхэлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж