Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хаалтын тасалбарын "шагийн үнэ" 15-20 мянган төгрөг хүрчээ.
Уг нь тасалбарын үндсэн үнэ нь 6000 төгрөг юм. Гэвч хонон өнжиж байж, тасалбар бөөнөөр нь авсан "шагчид" ийнхүү үнийг нь өсгөжээ.
Жил болгоны наадмын өмнө тасалбар тойрсон хэл ам тасардаггүй. Бүх зүйл цахимжиж буй өнөө үед тасалбарыг цахимаар худалдаалах нь зүйтэй гэсэн наадамчид олон байна.
Т.НОМИН