Наадмын үеэр хулгайн хэрэг ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2016.07.12-нд нийтлэгдсэн

Наадмын үеэр хулгайн хэрэг ихэсчээ

Баяр наадмын өдрүүдэд Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 435 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 19 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч, 32 хүн хүнд, хөнгөн бэртсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон зургаан жолооч, явган зорчигч нэг, зам тээврийн осолд өртсөн нэг хүүхэд бүртгэгджээ.  

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутагт Нарны замын МТ шатахуун түгээх станцын урд замд Toyota Land Cruiser маркийн автомашины жолооч Б нь мопедтой мөргөлдөж, жолооч 20 орчим настай эрэгтэй нас барсан хэрэг гарчээ.

Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын тээврийн хэрэгслийн хурдыг тохируулах, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүйгээр тээврийн хэрэгслээр зорчихдоо зориулалтын суудалд хамгаалалтын бүс хэрэглэхийг анхааруулж байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж