Төв цэнгэлдэхэд 33 хүүхэд төөрчээ

Хуучирсан мэдээ: 2016.07.12-нд нийтлэгдсэн

Төв цэнгэлдэхэд 33 хүүхэд төөрчээ

Үндэсний их баяр наадмын эхний өдөр буюу долдугаар сарын 11-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 33 хүүхэд төөрчээ. Мөн оройн Чингисийн нэрэмжит талбайд болсон “Улаанбаатарын үдэш” цэнгүүний үеэр 29 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг, эхчүүдэд нь хүлээлгэн өгсөн байна.

Долдугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Мэдээлэл шуурхэй удирдлагын төвд 2000 гаруй дуудлага ирснээс 1400 гаруй дуудлага нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байжээ. Үүний зонхилох хувийг хулгайн гэмт хэрэг эзэлсэн гэдгийг албаныхан мэдээллээ.

Баяр наадмын үеэр иргэд халааснаас эд зүйлээ алдах, орон байрны болон автомашины эд ангийг хулгайлах хэргүүд бүртгэгдсэн байна.

Тиймээс иргэдийг сонор сэрэмжтэй баярлаж, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хөдөө орон нутгаар баярлах гэж байгаа бол хөрш зэргэлдээ айлууддаа захиж, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг анхааруулж байна.

Мөн баярын өдрүүдээр Онцгой байдлын ерөнхий газартай хамтран голын дагуу завьтай эргүүл ажиллаж байгаа бөгөөд иргэд голын орчимд зугаалж, амрахдаа архидан согтуурч, эрүүл мэндээрээ болон амь насаараа хохирохгүй байхыг албаныхан сануулж байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж