Лондон дахь монголчууд наадамлажээ

Хуучирсан мэдээ: 2016.07.12-нд нийтлэгдсэн

Лондон дахь монголчууд наадамлажээ

Хүннү гүрний 2225, тулгар төрийн 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойг дэлхийн таван тивд ажиллаж, амьдарч буй монголчууд нийтээр тэмдэглэж байна.

Британи дахь монголчууд гэхэд “Лондон наадам-2016” нэр дор баяр наадмаа тэмдэглэн, ах дүүс, ам бүлээрээ уулзжээ.

Лондон дахь монголчуудын наадамд Булган аймгийн Тэшиг сумын харьяат, аймгийн арслан Оюун-Эрдэнэ түрүүлсэн байна.

Наадмын үеэр шагайн харваан тэмцээн болж, цуваа болон багийн харваанд Ш.Гантулга хувийн дүнгээр болон багийн оноогоор тэргүүлжээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж