Олон улсын валютын сангаас Италийн эдийн засаг ирэх 20 жилийн өсөхгүй болохыг анхааруулж байна. Евро бүсийн гурав дахь том эдийн засаг Италийн банкны салбар хямралд өртөж, ажилгүйдэл 11 хувьд хүрээд байгаа юм. Итали улс нь Грекийн дараа орох их хэмжээний өртэй бөгөөд ихэнх хувийг банкны салбар эзэлдэг байна. Олон улсын валютын сангаас Италийн эдийн засгийн энэ оны өсөлтийг 1.1 хувиас буулгаж нэг хувь хүрэхгүй хэмээн тооцоолжээ. Түүнчлэн ирэх 2017 онд Италийн эдийн засгийн өсөлт буурах хандлагатай хэмээн дүгнэсэн байна. Өмнө нь олон улсын валютын сангаас ирэх онд Италийн эдийн засгийн өсөлт 1.4 хувьтай байна хэмээн таамаглаж байв.
Европын хөрш орнууд нь 2008 оноос хойш эдийн засгийн өсөлтөө 20-25 хувь нэмэгдүүлсэн байхад Итали улсын эдийн засгийн өсөлт 2025 он хүртэл санхүүгийн хямралын өмнөх үед хүрч чадахгүй гэнэ.
Үүний зэрэгцээ Их Британи Европын холбооноос гарах нь Евро бүсийн эдийн засгийн өсөлтийг бүхэлд нь бууруулах нөлөө үзүүлэх гэнэ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА