ОБЕГ-ын мэдээгээр өнөөдөр Улаанбаатар хотод үдээс хойш дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс 7-12 м/с, 24-26 градус дулаан байна.
Нийт нутгийн хэмжээнд авч үзвэл ихэнх нутгаар өнөөдөр үүлшиж, баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говь, зүүн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн саваар 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
Өчигдөр Баян-өлгий, Баянхонгор, Булган, Орхон, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн зарим газраар бороо оржээ.
Энэ долоо хоногийн төлөв байдлын хувьд 13-нд баруун, төв, говийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.