Их Британийн Ерөнхий сайдаар Тереза Мэй тодрох нь тодорхой боллоо. Дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаа Тереза Мэйг өчигдөр эрх баригч Консерватив намын тэргүүнээр өчигдөр /2016.07.11/ батламжилжээ. Түүний гол өрсөлдөгчид тооцогдож байсан Лондон хотын захирагч асан Борис Жонсон нэрээ татсанаар Тереза Мэйгийн зам шуударсан гэж хэлж болно. Мөн өчигдөр Ерөнхий сайд Дэвид Камерон долдугаар сарын 13-нд албан тушаалаа өгнө гэдгээ мэдэгдлээ.
Тереза Мэй намын тэргүүнээр сонгогдсоны дараа Их Британийг илүү сайхан болгоно гэдгээ мэдэгдэж, Их Британийг Европын холбооноос гаргах үйл явцыг амжилттай дуусгана гэсэн юм.
Өнгөрсөн зургадугаар сарын 24-нд явагдсан Их Британийг Европын холбооноос гаргах эсэх талаар явагдсан бүх нийтийн санал асуулгаар 52 хувийн саналаар гарахаар шийдсэний дараа Ерөнхий сайд Дэвид Камерон албан тушаалаасаа огцорно хэмээн мэдэгдсэн билээ.