Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадамд мэргэжлийн сүмо бөхийн их аваргууд энэ жил өнгөтэй наадаж байна. Дөнгөж сая хурдан соёолон насны морьдын уралдаанд Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн бор үрээ түрүүлж, түмэн олноо баясгалаа. Бор үрээг манлай уяач Д.Одгэрэл уяж хурдлуулжээ.
Тэгвэл өчигдөр болсон хурдан их насны морьдын уралдаанд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын халзан морь гуравт хурдалж, наадамчин олныг баясгасан юм.
Б.ЭНХ