Бүлгийн хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бус хуралдаанаа 12.00 цагт зарлаад байсан ч хойшлуулж 14.00 цагт эхлүүлэхээр болжээ. Ийн хойшлуулсан нь нэгдүгээрт бүлгийн хурлыг ирц өндөртэй хийхэд чиглэсэн байна. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлын өмнө 10.30 цагт зарлагдсан УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаанаа хийж чадсангүй, хойшлууллаа. Хурал хойшилсон нь гишүүдийн ирц бүрдээгүйтэй холбоотой юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж