Улаанбаатарт 25 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2016.07.13-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 25 хэм дулаан байна

Малчид, ард иргэдийн анхааралд:

     Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст, 14,15-нд ихэнх нутгаар ахиухан хэмжээний бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2016 оны 07 дугаар сарын 13-ны 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар  шөнөдөө 7-12 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус,  өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 21-26 градус, нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

2016 оны 07 дугаар сарын 14-нөөс 07 дугаар сарын 18-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв: 

  14-нд ихэнх нутгаар, 15-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 16-нд зүүн зүгийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зарим газар, төв болон говийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, 14,15-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч  ширүүснэ. 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж