Непартак нэртэй хүчтэй далайн шуурга өнгөрсөн амралтын өдрүүдээр Хятадын зүүн өмнөд хэсгийн нутгийг ниргэснээс есөн хүн амь үрэгдэж, 18 хүн сураггүй болжээ. Далайн шуурганы үеэр хөрсний нуралт үүсч, автозам, гүүрийг эвдэн сүйтгэсэн байна. Байгалийн гамшгийн улмаас 900 сая юанийн эдийн засгийн хохирол хүлээсэн талаар Хятадын засгийн газраас мэдээлжээ. Шуурганы улмаас 16 мянган га тариалангийн талбай сүйдэж, 900 гаруй байшин нурсан бөгөөд зүүн болон өмнөд хэсгийн олон хотод үер болсон байна.
Хөрш Тайваньд далайн шуурганы улмаас гурван хүн амь үрэгдэж, 300 гаруй хүн гэмтэж бэртсэн аж.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Б.АНХТУЯА