Үндэсний их баяр наадмаар 6000 гаруй цагдаагийн алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худгийн орчим цагдаагийн алба хаагчдаас гадна Хууль сахиулахын сонсогч, олон нийтийн цагдаа нар нэмэлтээр ажиллаж байгаа аж.
Баяр наадмын үеэр орон байрны хулгай цөөн тоогоор гарч байгааг албаныхан санууллаа. Мөн одоогоор /2016.07.11/ Төв цэнгэлдэх хүрээлэнд дөрвөн хүүхэд төөрсөн тохиолдол бүртгэгджээ. Тэд 4-6 насны хүүхэд байсан бөгөөд эцэг, эхчүүдэд нь хүлээлгэн өгсөн гэдгийг албаныхан мэдээллээ.
Энэ жил Улаанбаатар хотын цагдаагийн газраас хүүхэд төөрч алга болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхийнх нь утасны дугаарыг бичдэг 800 орчим бугуйвчийг тараасан ч хүүхэд төөрөх тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн жилийн баяр наадмаар 100 орчим хүүхэд төөрч, эцэг эхэд нь хүлээлгэн өгч байсан аж.
А.СҮРЭН