Хятадад эрчим хүчний нүүрс чангарч байна

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Хятадад эрчим хүчний нүүрс чангарч байна

Япон, Хятадын тал эрчим хүчний нүүрс нийлүүлэлтийн урт хугацааны гэрээгээ хойшлууллаа. Хятадын тал нүүрсний FOB үнийн нөхцөлд 150 ам.доллар/тонн-ын санал хэлжээ. Японы тал энэ үнийн саналыг туйлын өндөр байна гэж үзжээ. Япон Австралийн компанитай эрчим хүчний нүүрсийг 2011-2012 онд 129 ам.доллараар худалдаж авах гэрээ байгуулаад байгаа юм. Гэрээ байгуулагдвал тохиролцооны дагуу Хятадын тал Япон руу 5800 ккал илчлэг бүхий нүүрс нийлүүлэх юм.
Зургадугаар сарын эхний байдлаар Хятадын Чинхуандоу боомт дээр 5500 ккал бүхий нүүрсний үнэ 130 ам.доллар/тонн байсан ажээ. Хятадад эрчим хүчний нүүрсний үнэ  он гарсаар 7 хувиар өсөөд буй юм. Харин импортын эрчим хүчний нүүрс дотоодын бүтээгдэхүүнийнхээс харьцангуй хямдаар худалдаалагдаж буй бөгөөд Австралийн Newcastle боомтоос нэг тонн нүүрс 118 ам.доллар,  Индонезийнх /4900 ккал/ 89 ам.доллараар тус тус нийлүүлэгдэж байна. Энэ нь тус улсын дотоодын худалдан авагчдад харьцангуй өгөөжтэй байгаа нь тодорхой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж