Дархан аварга А.Сүхбат өнөө жилийн наадмаар дээлээ сольжээ. Жил бүрийн наадамд улаан хүрэн даавуун дээлээр гоёдог байсан бол өнөө жил цагаан өнгөтэй даавуугаар дээл хийлгэж өмссөн нь аварга Б.Бат-Эрдэнийн гоёлтой өнгө хослоод байна.
2016 оны УИХ-ын сонгуульд төрсөн нутагтаа нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон. Төрийн хүн болсон тул дээлээ бас сольсон байхыг үгүйсгэхгүй.
Ирэх дөрвөн жилд тэрбээр Төв аймгийн иргэд, сонгогчдыг төлөөлөн УИХ-д ажиллана.
Г.ХОРОЛ