Томоохон худалдааны төвүүд 5-7 хоног амарна

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Томоохон худалдааны төвүүд 5-7 хоног амарна

Баярын өдрүүдэд томоохон худал­дааны төв, дэлгүүр, эрчим хүч, ус сувгийн газрууд ямар цагийн хуваариар ажиллахыг уншигчдадаа хүргэж байна.

“Нарантуул” олон улсын худал­дааны төв энэ сарын 10-нд ердийн цагийн хуваариар  буюу 10.00-19.00  цагт  ажиллаж,  11-17-ны өдрийг дуустал  амарна. Харин энэ сарын 18-ны өдрөөс эхлэн  цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв энэ сарын 10-нд 06.00-18.00  цаг  хүртэл  ажиллаж,  11-15-ыг дуустал амраад, 16-ны өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.

“Хар хорин” худалдааны төв энэ сарын 11-15-ны өдрүүдэд амарч, 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

 “Барс” худалдааны төв энэ сарын 10-нд өглөө 08.00-20.00 цаг хүртэл   ажиллаж,   11-13-ны өдрүүдэд ам­раад, 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах баярын өмнөх өдөр буюу энэ сарын 10-нд 09.00-15.00 цаг хүртэл ажиллаж, 11- 15-ны өдрүүдэд  амраад, 16-аас үүдээ нээнэ.

“Номин холдинг” ХХК-ийн бүх сүлжээ дэлгүүр энэ сарын 10-ныг дуус­тал   ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин баярын өд­рүүд буюу 11, 12-нд “Улсын их дэл­гүүр”, “УИД”-ийн Сувинер, бэлэг дурсгалын тасаг, “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супер­маркет”, “Номин агуулах худал­даа” 11.00 -20.00 цаг хүртэл ажил­лана. Харин 13-ны өдөр амрах юм байна.

“Боса” сүлжээ дэлгүүр болон “Макс” худалдааны төв баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00-23.00 цагийн хооронд ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээ баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30-22.00 цагийн хооронд ажил­лаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00 -24.00 цагт ажиллана.

 “Скай” их дэлгүүр долоодугаар сарын 10-13-нд 10.00-21.00 цаг, “Скай”  хайпермаркет 09.30-20.00 цагт ажиллана. Харин 14-16-ыг дуустал амарч 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хотын төвийн томоохон сувинер, бэлэг дурсгалын дэлгүүрүүд баярын өдрүүдэд ажиллана. Тухайлбал, “Цэцэг төв”, “Сувинер Хаус” дэлгүүр энэ сарын 10-12-нд 11.00-17.00 цаг хүртэл ажиллаж, долоодугаар сарын 13, 14-нд бүх дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баярын өдрүүдэд  Ус сувгийн удирдах газар,  зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадууд дээр хариуц­лагатай жижүүр ажиллах бол зуслан­гийн үйлчилгээний болон бусад үйлчилгээний ус зөөврийн жижүүрийн машин амралтгүй ажиллах аж.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харьяа ОСНАА-н компанийн ээлжийн инжене­рүүд 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээний талаар гарсан санал, гомдлыг хүлээн авна.

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажилла­гааны бригад 24 цагаар ажиллахаар болжээ. Цахилгаан тасалдсан, хэрэглэ­­сэн цахилгаан эрчим хүчний төлбө­­рийн талаар лавлагаа авах иргэ­дэд өөрийн харьяа дүүргийн шуур­хай үйлчилгээний алба болон хэрэг­лэгчдэд үйлчлэх төвд хандах боломжтой.

Нийтийн тээврийн үйлчилгээ 11, 12-ны өдрүүдэд 08.00-23.00 цагт, 13-нд 08.00-22.30 цагийн хооронд үйлчилнэ.

 Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн болон туслах 102 чиглэлд 903 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Үүнээс их багтаам­жийн автобус, тролейбус 67 чиг­лэлд, бага багтаамжийн автобус 26  чиглэлд нийт 221 тээврийн хэрэг­сэл үйлчилнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэн рүү 26 чиглэлийн 203 автобус зорчиж, 16 чиглэлийн 117 автобус 120 мянгатын автобусны зогсоолд очно.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж