Хонь: Алдаагаа засаж, мухардлаас гарах үе. Таны шийдэмгий бус байдал нэг хэсэгтээ таныг зовооно. Долоо хоногийн эхээр мөнгөний эрэлд гарна. Чимээ шуугиангүй, тайван өдрүүд ирэх сар хүртэл үргэлжилнэ. Эдгээр өдрүүдэд та биеэ нөөж, аль болох амарч авахыг хичээ. Учир нь долоо хоногт чухал ажлууд, баярт мөчүүд таныг хүлээж байна. Таны амьдралдаа мөрөөдөж байсан олон мөрөөдлийн нэг биелнэ.
Үхэр: Ажилтай холбоотой таагүй явдлууд арилж, сэтгэл амарна. Энэ долоо хоногт аливаа ажил төрөл бүтэмжтэй сайн байж, хайр халамжийг мэдэрнэ. Гэвч долоо хоногийн сүүл үеэс ажлын дарамт, амбиц, хувийн харилцаатай холбоотой асуудлууд ар араасаа гарч ирнэ. Хэн нэгэн чухал хүнтэй харилцаа тогтооно. Энэ өдөр та сүй тавьж, ирээдүйн ханьтайгаа учирч, бизнесийн том түнштэй гэрээ байгуулж магадгүй.
Хамтатгах: Санхүүгийн болон сексийн харилцаан дахь өөрчлөлт таныг хөдлөх цаг болсныг сануулна. Ерөнхийдөө маш их ядаргаатай долоо хоног. Дуртай ажлаа ч амжуулж чадахгүйд хүрнэ. Таны хандлага эргэн тойрныг чинь өөрчилж буйг харна. Долоо хоногийн дундуур нууцлаг, гайхалтай хүмүүс гарч ирнэ. Сониуч зан, дийлдэшгүй хүсэл таны өмнөөс бүхнийг хийнэ. Долоо хоногийн сүүлчээр дурлалын элч тань дээр зочилно.
Мэлхий: Нийгмийн сайн сайхны төлөө сэтгэлээ зориулж, дурлалт хосууд, найз нөхөд хамтдаа цагийг гайхалтай өнгөрүүлэх болно. Санаа нэгддэг хүмүүстэйгээ хамт байж, ямар нэг тусламжийн, хүмүүнлэгийн, эсвэл хэн нэгэнд туйлын их аз жаргал бэлэглэх сайхан үйлсийг санаачлаарай, ихээхэн амжилт олох болно. Энэ долоо хоногт та нэг их хүч зарцуулахгүйгээр санасандаа хүрэх болно. Магадгүй тушаал дэвшиж ч болох юм. Санхүүгийн асуудалд ч толгой гашилгахгүй байж болно.
Арслан: Таны амьдрах хүч тамир ердийнхөөс илүү байна. Иймд ямар ч ажилд оролцоход ялангуяа шинэ үүрэг хүлээхэд амар байх болно. Аз туршин шаргуу ажилласнаар ашиг олж болно. Амжилт хэсэг хугацаанд таны талд байх ба энэ нь сайхан уур амьсгалыг бэлэглэнэ. Таны харилцааны чадвар дээшлэх бөгөөд энэ нь шинэ найз нөхөдтэй болж, чухал хүмүүстэй холбоо тогтооход чухал нөлөө үзүүлнэ. Таны зөн билэг болон асуудлыг амархан шийдэх чадвар тань худалдаа наймаатай холбоотой яриа хэлэлцээг амжилттай дуусгахад тусална.
Охин: Гэр бүлийн амьдрал тань бага зэрэг тогтворгүй байна. Тиймээс цаг үеэ олсон шийдвэрийг гарга. Ажил хэргийн үйл явдал болон хувийн амьдрал хоёрын хоорондох харьцааг тэнцвэржүүл. Энэ нь таны стрессийг бага ч болов нимгэлнэ. Шинэчилсэн төлөвлөгөөнүүд нь таныг завгүй байлгана. Хэтрүүлэн идэх нь хамгийн эрүүл хүмүүсийн эрүүл мэндийг ч муутгана. Өөх тос багатай загасны мах, ургамлын тос хэрэглэ.
Жинлүүр: Амьдралын болон бэлгийн эрч хүч аажмаар нэмэгдэнэ. Гэвч эсрэг хүйстэнтэйгээ харьцвал муудалцаж буруутан нь та болно. Хувийн зорилгодоо хүрэхийн тулд бусдын сэтгэлээр тоглох хэрэггүй. Хойшилсон ажил хэрэг, эрт үеийн үүрэг даалгавруудыг хурдан хугацаанд биелүүл. Ямар ч тохиолдолд эсэргүүцэл үзүүлэлгүйгээр хэрүүлээс гарахыг одод зөвлөж байна. Эрүүл мэнддээ анхаарч хүч, тэнхээ, сэтгэл зүрхээ хямгад. Нэгийг өгч хоёр болгож авдгийг санаж яваарай.
Хилэнцэт: Тайвшрал, сэтгэлийн амар амгаланг мэдэрнэ. Ажил төрөл бүтэмжтэй байх боловч бага зэргийн саад тулгарч болно. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Хосуудын харилцаа эвсэг байна. Гэр бүлдээ илүү цаг гаргаж, орон байраа цэвэрлэж, энергийн солилцоо хийгээрэй. Долоо хоногийн сүүлээр баяртай үйл явдал тохионо. Санхүүгийн байдал сайнгүй байна. Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглээрэй.
Нум: Найз нөхдийн харилцаанд тааламжтай. Шинэ танилтай болж, ганц бие хүмүүс хайртайгаа учирснаар удаан хугацааны ганцаардлаас ангижирна. Гэр бүлийн гишүүдэд ижил анхаарал тавьж, хэнийг ч ялгах хэрэггүй. Хосуудын харилцаанд үл ойлголцол, маргаан үүснэ. Санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахад анхаар.
Матар: Хайраа илчлээрэй. Таны сэтгэлээ илчлэлт харилцааг тань дотносгож, хайр дурлалын очийг бадраана. Богино хугацаанд их өрнөөс салах боломж бүрдэнэ. Гэсэн ч та нарын зарим нь мөнгөө өөр зүйлд үрснээс болж өр нэхэгчдээс зугтах хэрэгтэй болно. Хулгайчаас сэрэмжилж, бэлэн мөнгө биедээ авч явах хэрэггүй. Эрүүл мэндийн байдал сайн байна.
Хумх: Баяр ёслолын өдрүүд боловч ажлын ачаалал их байна. Хэрвээ таны ажил төлөвлөгөөний дагуу явагдвал асуудал бага гарна. Төгс байдлыг эрхэмлэгч тул ямар ч жижиг асуудлыг анхаарахгүй өнгөрнө гэж байдаггүй. Тиймээс та баярын ширээ бэлтгэх, гэр орон чимэглэх зэрэг ажилд маш сайн тохирно. Ганц бие хүмүүс нийгмийн харилцаанд идэвхтэй орох хэрэгтэй. Долоо хоногийн эхээр энэ ордны зарим хүмүүс гэр бүлээс гадуур харилцаанд татагдана.
Загас: Долоо хоногийн эхээр хайр дурлалын харилцаа байж романтик үйл явдлууд үргэлжлэх болно. Ажил хэргийн хүрээнд найдвартай урт хугацаанд хамтран ажиллах шинэ түнштэй болно. Ажил дээрээ магтаалын үг сонсох эсвэл цалингийн нэмэгдэл авах магадлалтай. Хэрвээ хувийн бизнес эрхлүүлэх гэж байгаа бол долоо хоногийн сүүлийн өдрүүд хамгийн тохиромжтой. Амралтынхаа өдрүүдэд зугаатай зүйлсийг хийж, өөрийгөө хөгжөөгөөрэй.
БЭЛТГЭСЭН Б.АНХТУЯА