Тулгар Төрийн 2225 жил, Их Монгол Улсын 810 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд зориулсан хурдан морьдын уралдааны шүдлэн насанд Архангай аймгийн Их тамир сумын уяач Жаргалсайханы Уясахын бор үрээ түрүүллээ.
Аман хүзүүнд Увс аймгийн Малчин сумын уяач Ц.Нүүдэлийн хонгор үрээ, гуравт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Хүүгийн Түмэнбаярын бор үрээ, дөрөвт Ховд аймгийн харьяат Цэдэвийн Гантөмөрийн хонгор үрээ, айргийн тавд Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Дэндэвийн Ганболдын хонгор үрээ орлоо. Хурдан шүдлэн насны уралдаанд 372 хүлэг бүртгүүлснээс 281 үрээ уралджээ.
АРДЫН ХУВЬСГАЛЫН 95 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ЭХНИЙ АРАВТ ХУРДАЛСАН ШҮДЛЭН:
1.Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Жаргалсайханы Уясахын бор халзан. Уралдаанч 13 настай Чулуунпүрэвийн Түвшинжаргал
2.Увс аймгийн Малчин сумын уугуул, уяач Цагдаагийн Нүүдэлийн хонгор. Уралдаанч есөн настай Болдпүрэвийн Төрмандах
3.Өмнөговь аймгийн Цогцэций сумын уугуул, Хүүгийн Түмэнбаяр бор. Уралдаанч найман настай Болор-Эрдэнийн Баярмаа
4.Ховд аймгийн Алтай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Цэдэвийн Гантөмөрийн халтар. Уралдаанч есөн настай Болормаагийн Энхболд
5.Баянхонгор аймгийн Богд сумын уугуул, Дэндэвийн Ганболдын хонгор халзан. Уралдаанч 12 настай Хүчитбаатарын Мөнхбаяр
6.Архангай аймгийн Хангай сумын уугуул, уяач С.Ганзоригийн хүрэн. Уралдаанч есөн настай Цогтгэрэлийн Сүхбат
7.Завхан аймгийн Яруу сумын уугуул, уяач Цагаанбандийн Баянжаргалын хонгор халзан. Уралдаанч есөн настай Мөнхбатын Батцоож
8.Архангай аймгийн Булган сумын уугуул, уяач Тордойн Ариунболдын хар. Уралдаанч найман настай Баттөрийн Баасандорж
9.Дундговь аймгийн Хулд сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бандиагийн Баярсайханы хүрэн. Уралдаанч 12 настай Гансүхийн Энхболд
10.Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, уяач Өлзийбатын Чимэдрэгзэнгийн хар. Уралдаанч 10 настай Мөнх-Эрдэнэгийн Алтаншагай тус тус хурдаллаа.
Эх сурвалж: www.todmagnai.mn