Монголд анх удаа Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Тэмцээн долдугаар сарын 30, 31-нд "Буянт-Ухаа" спортын ордонд болно.
Сонирхогчдын сүмогийн ДАШТ-ий тасалбар болон тэмцээний зурагт хуудсыг Их аварга Хакүхо М.Даваажаргалын зурагтайгаар хэвлэжээ.
Сонирхуулахад, эх орондоо болж буй сонирхогчдын ДАШТ-ийг Японы мэргэжлийн сүмо бөхөд хүч үзэж буй сүмочид маань ирж сонирхон, тамирчдаа дэмжих аж.
Б.ЭНХ