Вашингтон дахь ОХУ-ын элчин сайдын яамны хоёр ажилтныг “хөөсний” дараа Москвагаас АНУ-ын хоёр дипломатыг, нэг ажилтны хамт албадан гаргажээ. Энэ хэрэг өнгөрсөн зургадугаар сард Москва хотноо орших АНУ-ын элчин сайдын яамны ойролцоо америк дипломатыг ОХУ-ын цагдаа зодсон хэргээс үүдсэн байна. Харин Кремлийн зүгээс энэ хэргийг АНУ-ын тусгай албаныхны зохион байгуулсан санаатай буруу ойлголт үүсгэх зорилготой үйлдэл гэж мэдэгджээ. ОХУ-ын албаныхны мэдээлснээр АНУ-ын тусгай албаны ажилтан бичиг баримтаа шалгуулахаас татгалзаж, цагдаагийн ажилтны нүүр рүү цохьсон гэж мэдэгдсэн аж. Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА