Д.Сумъяагийн эрхийг сэргээсэн тухай МҮОХ-нд мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2016.07.09-нд нийтлэгдсэн

Д.Сумъяагийн эрхийг сэргээсэн тухай МҮОХ-нд мэдэгдлээ

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ( UWW ) – ноос чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Сумъяагийн олимпийн наадамд оролцох эрхийг сэргээсэн тухайг мэдэгдэж, Монголын үндэсний олимпийн хороонд албан ёсоор бичиг ирүүлжээ.

Түүнийг Допингийн эсрэг зөрчил гаргасан хэмээн үзэж, шинжилгээгээр  0.7 микрограм бодис илэрсэн гэх үндэслэлээр 2016 оны олимпод оролцох эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо /UWW/ гаргаж байсан юм.


Дэлхийн нэгдсэн бөхийн холбоо /UWW/, Дэлхийн допингийн эсрэг агентлаг /WADA/ хэд хэдэн тамирчинд хамаарах энэ асуудлыг эргэн харж, 2016 оны аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл тамирчдын допингийн шинжилгээгээр мельдониум бага хэмжээгээр илэрсэн бол "Хэвийн" гэж үзэхээр шийдвэрлэснээр манай тамирчин олимпийн наадамд оролцох боломжоо хадгалж үлдлээ.

Ийнхүү Д.Сумъяагийн эрх сэргэснээр олимпод оролцох чөлөөт бөхийн тамирчдын тоо 10 болж, Монголын тамирчид 41-үүлээ буюу өмнөх олимпийн наадмуудынхаас хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэйгээр РИО-2016 олимпийг зорих болж байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж