Х.Энхжаргал АТГ-ыг удирдана

Хуучирсан мэдээ: 2016.07.08-нд нийтлэгдсэн

Х.Энхжаргал АТГ-ыг удирдана

УИХ-ын чуулган хуралдаж АТГ-ын даргаар Х.Энхжаргалыг томилох асуудлыг 88,1 хувийн саналаар дэмжлээ. Уг асуудлыг хэлэлцэх үед ихэнх гишүүд улстөржиж, аливаа ашиг сонирхолд автаж болохгүйг сануулсан юм. Тухайлбал,


УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Энэ асуудлыг аль эрт шийдэх ёстой байсан. Ямар учраас шийдвэрлээгүй удсан бэ? Хоёрдугаарт Х.Энхжаргалыг дэмжиж байна. АТГ-ын даргын үүрэг бол соён гэгээрүүлэг байх үүрэгтэй. Танай байгууллагын гол чиг үүрэг буруу тийш явсан үе бий шүү. Үүнд онцгой анхаарал хандуулаарай. Айлгадаг газраас айж амьдрах биш соён гэрээрүүлж ажиллах ёстой.   

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил

-Жараахайтай зууралдаад том загас барьж чадахгүй яваад байдаг асуудал бий. Үүнд анхаарч ажиллаарай. Хоёрдугаарт, авлигын эх үүсвэрийг олж хардаг, урьдчилан сэргийлэх ажил дээр анхаараагүй. Тиймээс бодлогын зөвлөмж өгөх шаардлагатай шүү.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

-Бид АТГ-ыг айлгадаг газар гэж хардаг. Гол суурь нь төрийн ажил зөв явж байгаа эсэхийг анхаарах ёстой. Хууль шат шатандаа хэрэгжиж байна уу гэдэгт анхаарч ажиллахыг хүсч байна.

Энэ томилгоогоор УИХ-ын өнөөдрийн /2016.07.08/ хуралдаан өндөрлөв.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж