АНУ-ын Далласт дөрвөн цагдаа амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2016.07.08-нд нийтлэгдсэн

АНУ-ын Далласт дөрвөн цагдаа амь үрэгдэв

Өнгөрөгч Лхагва гарагт Луизана мужид /2016.07.06/ Алтон Стерлинг хэмээх залууг АНУ-ын цагдаагийн албан хаагч буудаж амийг хороосон явдлыг эсэргүүцэн Даллас мужид иргэд жагсах үеэр буудалцаан болсон байна.

Гал нээсэн сэжигтэн мэргэн буудагч байсан бөгөөд Далласын цагдаагийн газраас машины зогсоолын ойролцоо цагдаа нартай 45 минутын турш буудалцсан байна.

Сэжигтэн “бүх зүйл дуусна, дахиад олон албан хаагч шархадна! Далласын хотын төвд тэсрэх бөмбөг байрлуулсан!” хэмээн сүрдүүлж байжээ.

Далласын хотын төвд нийт 11 цагдаагийн албан хаагч буудуулсанаас дөрөв нь нас баржээ.

Мөн тус хотын цагдаагийн газрын даргын мэдээлж буйгаар сэжигтнүүдийн сүрдүүлснээр хотын төвд тэсрэх бөмбөг суурьлуулсан байх өндөр магадлалтай хэмээн сэжиглэж байгаа аж.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ:CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж