Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Тусгаар Монгол Улсын түү­хэн соёлыг бадрааж, тоонотоо ерөөсөн түмний найрсаг сэтгэлийг догдлуулсан улсын наадмын мэнд хүргэе. Үйл мэтгэх бүсгүйчүүд наад­мын гоёл урлаж, үүрсэх морьдын төвөргөөн уяачдын сэтгэлийг догд­луулах энэ л үесээр монголчууд булт олноороо наадмын бэлтгэлд гарсан нь дамжиггүй. Өнгөтэй бүхнээ дэлгэж, өөдсийн чинээ үрсээс эхлээд өтөл буурай нар ч ганган хувцсаа өмсөж, газрын холоос ч наадмын дэвжээг зорин, зорин хоног тоолсоор буй. Жил, жилийн наадмаар монголчууд бид хэний хүлэг хурдан байж, хэний хүү хүчтэй байсныг шагшин магтсаар намрын эхэн сартай учран золгох нь бий.

Энэ л өдрүүдэд бүх зүйл яг л нар мэт…Найрсаг зон олон өөр зуураа наадмын мэнд дэвшүүлж, өөдрөг үйл­сийн тухай ярьж хэлэлцэх нь амьдрал хэчнээн сайхан болохыг харуулна. Хэзээ ч мартагдашгүй тэр жи­лийн наадмын тухай өөр зуураа хууч дэлгэж, бяцхан үрсийн баярлах сэт­гэлийг инээмсэглэлээр зурах нь наадмын энэ л өдрүүдийн утга учир биз ээ.

Иймд уншигч танд тулгар төр бай­гуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хотол түмнээрээ сайхан наадаарай.

Г.ОТГОНЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж