Ж.Батзандан МАН-ынханд сануулга өглөө

Хуучирсан мэдээ: 2016.07.08-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан МАН-ынханд сануулга өглөө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхий сайдад нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны явцад УИХ-ын гишүүн Ж.Батзандан Засгийн газрын тэргүүнээр ажиллах залуу лидер сонгосонд талархаж буйгаа илэрхийллээ. “МАН-ынхан залуу үедээ боломж болгож байгаад талархаж байна. Эрдэнэбат бид хоёр нас чацуу, 1974 оных. Энэ хүн бол эрдэм мэдлэгтэй сайн залуу, бас миний найз. Тиймээс найздаа амжилт хүсье. Харин та нар энэ хүнийг тоглоод хаячив даа. Би хариуцлагатайгаар хэлж байна, Засгийн газраар бизнес хийж болохгүй шүү” хэмээн Ж.Батзандан гишүүн Байнгын хорооны гишүүдийг зандрав.

Энэ үед МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд түүнийг их л “эвгүй” харцаар харлаа.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж