Шарга азарга энэ жилийн наадамд тоосоо өргөх нь

Хуучирсан мэдээ: 2011.07.08-нд нийтлэгдсэн

Шарга азарга энэ жилийн наадамд тоосоо өргөх нь

Наадам болоход гурав хоног үлдлээ. Юу юугүй сэтгэл хөөрөөд нэг л сайхан. Аманд айраг амтагдаад, морь, сур, бөх гээд бодохоор Монгол хүн бүр наадмыг тэсэн ядан хүлээж  байгаа нь мэдээж. Тэр дундаа хурдан морьдын уралдаан гэхээр алдарт Ажнай шарга өөрийн эрхгүй хүн бүрийн нүдэнд дүрслэгддэг байх. Ажнай шарга Төрийнхөө их баяр наадамд зургаан удаа түрүүлж, хоёр айрагдан, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд гурав тү­рүүлж, нэг айрагдсан амжилттай байгаа “Дархан Түмэн эх шарга азарга энэ жи­лийн наадамд тоосоо өр­гөх нь” гэх мэдээллийг сонсоод хамрын самсаа шархирлаа. Энэ амьд домог бол­сон ажнай  хурдан хүлэг нэг жилд дөрвөн түрүү авч байсан удаатай. Харин энэ жилийн баяр наадмаар хэрхэн уралдах бол гэдэг хүлээлт л үлдлээ.

Б.БАТБААТАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж