"Ройтер" агентлагийн мэдээлснээр Францын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын чансаанд Их Британийг гүйцэн түрүүлэх боломжийг өгчээ. Британийн валютын ханш унаж байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр Их Британийн өмнө орох боломжийг Францад өгөн түүний дэлхийн тав дахь эдийн засаг болголоо. Фунт стерлингийн евротой харьцуулсан ханш нь нэг фунд 1,17 евро гэсэн төвшнөөс доогуур орсон явдал Францыг шат ахихад тусалсан гэж "Ройтер" мэдээлжээ.
Их Британийн 2015 оны дотоодын нийт бүтээгдэхүүн 2,172 их наяд евро болсон нь Францын ДНБ-ий 2015 оны албан ёсны үнэлгээний 2,182 их наяд еврогоос бага байна.
Брекситийн өмнөхөн эхэлсэн британи валютын ханшны уналт бүх нийтийн санал асуулгаас хойш хурдасч байгаа.
Үүнээс өмнө энэ хоёр орон ДНБ-ий хэмжээгээр идэвхтэй өрсөлдөж ирсэн юм. Их Британи энэ үзүүлэлтээр 1997 онд Францын орсон. Дараа нь 2008 оны хямралаар фунтын ханш унаад Франц тэргүүлж эхэлсэн. Зөвхөн зургаан жилийн дараа Нэгдсэн вант улс тавдугаар байраа 2014 онд эргүүлэн авчээ.
ЕХ-г оролцуулалгүй тооцох юм бол дэлхийд эдийн засгаараа АНУ нэгд, хоёрт нь Хятад, удаад нь Япон, Герман бичигддэг.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР