Гадаад хэргийн яамны дэргэдэх “Элчин сайд нарын клуб”, Монголын гольфын холбоотой хамтран 3 дахь удаагаа долдугаар сарын 03-ны өдөр “Маунт Богд” гольфын талбайд 2016 оны “Ambassadors Golf “ цомын нэрэмжит тэмцээнийг амжилттай зохион байгуулав.
Тэмцээнд Монгол Улсад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар тэдгээрийн дипломат ажилтнууд болон Монголын гольфын холбооны гишүүд болох нийт 50 гаруй тамирчид оролцлоо.
Монголын гольфын холбооны гишүүн Б.Алтайбаатар 78 оноогоор тэмцээнд тэргүүлж, шилжин явах цомоор шагнагдав. Элчин сайд нарын ангилалд Элчин сайд асан Б.Даваадорж түрүүлсэн ба БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин дэд байр эзлэв.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд Хятадын ЭСЯ-ны ажилтан Жияанг Лонгюн түрүүлээ. Тэмцээнийг зохион байгуулахад “Selly” коорпораци ерөнхий ивээн тэтгэгчээр, “Эрдэс Монгол” ХК, "МТ Групп" болон "S&R" компаниуд тус тус ивээн тэтгэгчээр оролцжээ.
Б.ЭНХ