Оросын эдийн засаг рублийн ханшид барьцаалагдсан

Хуучирсан мэдээ: 2016.07.08-нд нийтлэгдсэн

Оросын эдийн засаг рублийн ханшид барьцаалагдсан

Рублийн ханш чангарах нь Оросын эдийн засагт хор хөнөөлтэй гэсэн дүгнэлтийг Bloomberg агентлаг хийжээ. Энэ дүгнэлтийн логик  их энгийн. Рубль чангарах тусам экспортлогчдын  ашиг  буурна. Тэр нь эргээд ДНБ-д оруулж байгаа тэдний хувь нэмэр буурна гэсэн үг юм. Ийм маягаар Оросын эдийн засаг нь рублийн хөвөгч ханшинд барьцаалагдаж байна гэж шинжээчид үзжээ.

Оны эхнээс оросын рубль ам.доллартай харьцуулахад ойролцоогоор 13 хувиар чангарч байна. Bloomberg  ханшийн динамикийг ДНБ-ий  үзүүлэлттэй харьцуулан гаргаад зөвхөн хоёрдугаар сард хөдөлгөөнгүй байгаад үүнээс хойш динамик нь сөрөг байсан гэлээ. Тавдугаар сард ДНБ дахин унан 0,8 хувиар хасагджээ.

"Нефтийн хямд үнэтэй уян зохицуулсан эдийн засаг нь өнөөг хүртэл өсөхгүй байна” гэж Москвагийн S&P Global Ratings төвийн шинжээч Карен Вартапетов тэмдэглэв.

2014 оны сүүлчээр рублийн хөвөх ханшинд шилжсэн нь  эдийн засгаа аврах зорилгоор хийсэн сүүлчийн арга хэмжээ болсон гэж шинжээчид үзэж байна. Тийм маягаар төсвийн орлогын  ихэнх хэсгийг болон нөөцөө хадгалан үлдсэн ажээ.

Бүхий л валют дотроос рубль хамгийн хөдөлгөөнтэй хэвээр байгаа бөгөөд сул валютын давуу  талыг ашиглаж чадаагүй Оросын компаниуд хэрэглээний эрэлт буурч буйтай тэмцэж чадахгүй байна. Зургадугаар сард Сангийн сайд Антон Силуанов “Засгийн газар нь рублийг чанагруулах сонирхолгүй” гэж мэдэгдэж байв. Гэтэл Төв банк нь үндэсний валютаа чангарах хандлагыг зогсоох бодолгүй байна. Рублийн ханш болон нефтийн үнийн уялдаа энэ оны гуравдугаар сард 0,87 гэсэн харьцаатай байсан бол одоо -0,67 болжээ.

Рубль чангарах нь импортын барааг Оросын зах зээлд өрсөлдөөнтэй болгож байгаа. Энэ нь корпорациудад дарамт болж байна. Корпорацийн ашиг 8,2 хувиар унасан. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 52 хувийн өсөлттэй байсан юм.

Тэмдэглэхэд, энэ сарын эхнээс рубль ихээхэн тогтвортой байна. Нефтийн үнэ савалгаатай хэвээр байгаа ч валютын зах зээлд өөрчлөлт бага гарч байна.

Сангийн яам Холбооны зээлийн облигацийг амжилттай хийлээ

ОХУ-ын Сангийн яам Лхагва гаригт энэ гуравдугаар улиралд анхны болох Холбооны зээлийн облигацийн  дуудлага худалдааг явууллаа. Арван жилийн хугацааны үнэт цаас 20 тэрбум рублиэр арилжаалагдав. Түүний эрэлт нь саналаасаа хоёр дахин их байжээ.  Харин хөвөх купоны облигацийг лимитийнхээ дундаас доогуур хувиар  арилжаалжээ.  Энэ нь оросын рублэд тогтвортой байдлаа хадгалах боломжийг өгчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж