Чөлөөтийнхөн Мадридыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2016.07.08-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн Мадридыг зорилоо

Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид Испанийн Мадрид хотыг зорилоо. “Pabellón Exterior del CSD C” спорт цогцолборт болох Гран-при чөлөөтийнхний хувьд олимпийн өмнө оролцож буй сүүлийн тэмцээн, сорил юм. Тэмцээн долдугаар сарын 9-10-нд болно.

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ТАМИРЧИД:

  • 57 кг: Э.Бэхбаяр
  • 65 кг: Г.Мандахнаран
  • 74 кг: П.Өнөрбат
  • 86 кг: О.Үйтүмэн
  • 96 кг: Д.Хүдэрбулга

Дасгалжуулагчид: Ц.Цогтбаяр, Б.Баяраа, Ц.Баярсайхан

Шүүгч: Б.Алтангадас

Тэмцээний дараа таван өдрийн олон улсын хамтарсан бэлтгэлтэй. Испанийн Гран-прид манай бөхчүүд сүүлд 2013 онд оролцож, эмэгтэй 55 кг-ын жинд С.Бямбацэрэн, 72 кг-ын жинд О.Бурмаа нар хүрэл медаль хүртэж байжээ.


ТЭМЦЭЭНИЙ ХӨТӨЛБӨР

Долдугаар сарын 9 (Баасан гариг)

10.00-15.30 эрэгтэй чөлөөт бөхийн бүх жингийн тэгшитгэлийн болон 
тойргийн барилдаан, медалийн төлөөх барилдаанууд

Долдугаар сарын 10 (Бямба гариг)

10.00-15.30 эмэгтэй чөлөөт бөхийн бүх жингийн тэгшитгэлийн болон 
тойргийн барилдаан, медалийн төлөөх барилдаанууд

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж