Бензин, цахилгаан хөдөлгүүртэй эко унааг XVI Бенедиктэд зориулан бүтээлээ. Мерседесийн шинэ бүтээлд шинжээчид онц үнэлгээ өгч “Хамбын машин аюулгүй, ямар ч үед бэлэн байх ёстой гэдэг шаардлагад энэхүү унаа бүрэн нийцэж, хос хөдөлгүүртэй болсон нь зөв шийдэл” гэж дүгнэв. XVI Бенедикт герман сүсэгтнүүдтэйгээ ирэх есдүгээр сард уулзахдаа шинэ машинаа хөлөглөх гэнэ.