УИХ-аар байнгын хороодыг батлав

Хуучирсан мэдээ: 2016.07.08-нд нийтлэгдсэн

УИХ-аар байнгын хороодыг батлав

  • НИТХ-ын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр болсон анхдугаар хуралдаанаас Нийслэлийн Засаг даргад С.Батболдын нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад батламжлуулахаар өргөн барьсан юм. Ерөнхий сайд 2016 оны 7 дугаар сарын 6-ний өдөр захирамж гаргаж, С.Батболдыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилсон байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон С.Батболд өчигдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүрэлцэн ирж, Тамгын газрын хамт олны өмнө Улаанбаатар хотын 31 дэхь даргаар дөрвөн жил ажилласан Э.Бат-Үүлээс  тамгаа гардаж авлаа.


  • Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэхийн тулд тасалбар авахаар дөрөв хоногийн өмнөөс дугаарласан иргэд бухимдалтай байна. Өчигдрөөс эхлэн наадмын тасалбарыг Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний билетийн кассаар борлуулж эхэлсэн ч өглөө эрт хаалгаа нээгээгүй, 10.00 цаг болоход худалдаж эхлэх эсэх нь ч тодорхойгүй хүнд суртал гаргасан тухай иргэд тасалбар борлуулагчдыг шүүмжилжээ.


  • Үндэсний их баяр наадмын үеэр хэт халж, бүгчим халуун өдрүүд үргэлжилнэ. Харин долоо, наймдугаар сард хэт халалт болж, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны дараа аянга, цахилгаан буух, уруйн үер зэрэг аюулт үзэгдэл болж болзошгүйг цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Баяр, наадмын үеэр олон хоногийн амралт үргэлжилнэ. Иймээс иргэдийн  гол ус бараадах, халуунд сэрүүцэх зорилгоор голын эрэг дагуу амарч, зугаалах нь нэмэгдэнэ. Иргэд санамсар болгоомжлол алдсанаас  гол усанд осолдон амь насаа алдах эрсдэлтэй байдаг тул энэ бүхэнд анхаарахыг Онцгой байдлын ерөнхий газар/ОБЕГ/-аас өчигдөр /2016.07.07/ сэрэмжлүүлсэн байна.


  • Удахгүй баяр наадам болох гэж буйтай холбогдуулан хоолны хордлогоос сэргийлэхийг сануулсан юм. Өнгөрсөн өдрүүдэд л гэхэд Чингэлтэй дүүрэгт 40 гаруй хүн хоолны хордлогод оржээ. Ихэнх нь гэрийн нөхцөлд, мөн баталгаагүй газраас хүнс худалдан авсан зэргээс үүдэлтэй юм байна. Тиймээс баяр наадмын өдрүүдэд хоол хүнсээ зөв тохируулахыг өчигдөр ЭМСЯ-наас мэдээлэл хийж, анхааруулжээ.


  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр зарлагдаж, товлосон цагаасаа 30 орчим минутаар хоцорч эхэлсэн байна. Хуралдааны эхэнд  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалагдах гишүүдийг баталжээ.


  • АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг дагалдсан хурлын хамгийн сүүлийнх нь энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод, Төрийн ордны их танхимд болох гэж байна. Энэ талаар өчигдөр Аж үйлдвэрийн яам тэргүүтэй ажлын хэсгийнхэн мэдээлэл хийлээ.Ази, Европын бизнесийн салбарын тэргүүлэгчид хоёр тивийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашиг сонирхлыг хөндсөн сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх уг уулзалтад одоогоор 600 орчим гадаад, дотоодын бизнес эрхлэгчид оролцохоор бүртгүүлжээ. Энэ удаагийн бизнесийнхний уулзалтыг Монголын бизнесмэнүүдэд хөрөнгө оруулалт татах томоохон боломж олгоно хэмээн албаныхан үзэж байна.


  • Баяр наадмын өдрүүдээр урт хугацааны амралт таарч иргэд хот хөдөөг зорих аялал зугаалга эрчимжиж байгаатай зэрэгцэн Сэлэнгэ аймаг Алтанбулаг хилийн боомтоор ОХУ-руу нэвтрэх тээврийн хэрэгсэл болон зорчигч урсгалын ачаалал ихэсжээ. Мөн тээврийн хэрэгслийн баримт бичгийн зөрүүтэйн улмаас хил дээрээс тээврийн хэрэгслүүд буцах асуудал нэлээдгүй үүсэж байгаа аж. Амралтын өдрүүдэд дээрх зөрчлийг арилгах боломжгүй тул жолооч нар хотоос гарахдаа холбогдох материалаа үнэн зөв бүрдүүлэх шаардлагатайг албаныхан анхааруулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж