Тамга тэмдгээ гардаж аваад удаагүй байгаа хотын захирагч Сү.Батболдыг хал дарга Э.Бат-Үүл өнөөдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг танилцуулж, иргэдэд тулгамддаг бэрхшээлүүдийн тухай хэлж, хичээл заагаад амжлаа.
Нэг сая гаруй иргэнтэй Улаанбаатар хотод амьдрал буцалж байгаа. Шинэ даргад энэ бүхнийг мэдэрч ажиллах нь чухал. Иймээс ч хуучин дарга шинэ даргыг дагуулаад ажиллаж байгаа нь энэ болов уу.
Ажлаа танилцуулах үеэрээ Э.Бат-Үүл дарга “Төрийн үйлчилгээг авахад иргэдэд хамгийн их дарамт учруулдаг зүйл бол дарга нарын хүнд суртал. Тэднээс хамааралгүйгээр иргэд төрийн үйлчилгээг авдаг зарчим руу шилжүүлэх зорилгоор нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг гурван газар байгуулсан. Одоо бол иргэд төрийн үйлчилгээг ямар ч дарга нарын гар харалгүй, төвөггүй, бэрхшээлгүй супермаркетаас бараа авч байгаа шиг л авдаг болсон. Ингэснээр бид дарга нарын хүнд суртлыг арилгах тогтолцоог бий болгож чадсан юм” хэмээн тайлбарлаж өгсөн юм.
Ингэхэд албанаасаа буусан дарга шинэ даргаа хөтлөөд хотын ажлын зах зухтай танилцуулж, цаашид анхаарч, сэрэмж болгож авч явах зүйлийг нь хэлж зөвлөсөн нь хэд байдаг юм бол.
Хэрвээ байгаагүй бол экс хотын дарга ч бас нэг шинэ жишиг тогтоолоо доо гэж…
Г.ХОРОЛ