Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд зориулсан “Миний Монголын наадам” хэмээх сүлд дуу олон нийтэд хүрч эхэллээ.
Уг сүлд дууны аяыг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Балхжав зохиож, үгийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар бичсэн бол хөгжмийн найруулгыг хөгжмийн зохиолч Б.Чинбат хийсэн байна.
Шинэ уран бүтээлийн клипэнд рок поп, сонгодог урлаг, нийтийн дуучид зэрэг нийт 25 дуучнаас гадна ҮДБЭЧ, ХЦДБЧ, ЦДБЭЧ, УДЭТ-ын уран бүтээлчид хамтран ажиллажээ.
Клипийг “Cross” студид бүтээсэн бол дуу бичлэгийг “New star” студид бичүүлсэн байна.
А.СҮРЭН