Олон зүйлийг нэг дор хийх нь тархинд муугаар нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2016.07.07-нд нийтлэгдсэн

Олон зүйлийг нэг дор хийх нь тархинд муугаар нөлөөлдөг

Та өглөө сэрээд л имэйл, фэйсбүүкээ шалгах, кофе уух, янз бүрийн зүйлийг хайн гүүглэдэх, мессежээр ирсэн мэдээ мэдээллүүдээ шалгах гэх мэт үйлдлүүдийг нэгэн зэрэг хийдэг л биз дээ? Тэгвэл ийм хэвшилтэй байх нь таныг бүр мөсөн ядраадаг байна.

Олон зүйлийг нэг дор хийхийг оролдох явцдаа үнэн хэрэгтээ аль алиныг нь гүйцээж дуусгаж чаддаггүй  харин нэгээс нөгөөд байнга үсчиж байдаг.  Ингэж хийж буй нэг үйлдлээ бүрэн дүүрэн хийж дуусгахгүйгээр нөгөөд шилжих нь ихээхэн энерги шаардагддаг ба биднийг ядраах гол шалтгаан нь болдог аж.  

Яагаад гэвэл эл үйлдэл нь бидний тархин дахь хүчилтөрөгчөөр баялаг глюкозыг сорсноор бидний тархины энергийн нөөцийг шавхагдуулдаг байна.  

-Автоматаар нэг үйлдлээ дуусгалгүйгээр нөгөө үйлдэл рүү шилждэг энэхүү хэвшил нь биднийг ядрааж орхидог бөгөөд өөр нэгэн зүйл хийж эхлэхэд тархи хэдийн ядарсан байдаг гэнэ.

-Энэ үед хүмүүс илүү их идэж, кофе ихээр  хэрэглэж  эхэлдэг.  Энэ үед кофе ууж биеэ хордуулахын оронд зүгээр  л хэдхэн минутын завсарлага авах нь илүү өгөөжтэй аж.

-Хэрвээ та тодорхой хэдэн цагийн турш завсарлага авахгүй бол таны тархинд  тэрхүү аяга кофе ач тусаа өгөхөө больж эхэлнэ.

-“Судалгаагаар дор хаяж хоёр цаг тутамд 15 минутын завсарлага авах нь илүү бүтээмжтэй байхад  тусална” гэжээ.

-Гэвч эдгээр 15 минут нь тухайн хийж буй зүйлээс тэс өөр зүйл бодох, гадаа алхах, цонхоор ажиглах, хөгжим сонсох, унших гэх мэт үйлдлүүдийн аль нэгт зарцуулагдах ёстой.

-Бүгд л эл 15 минутыг өөрөөр ашиглах байх. Гэхдээ фейсбүүкээр аялахад зарцуулж болохгүй“ хэмээн МкГиллийн Их Сургуулийн мэдрэл судлалын профессор Даниэл Левитин зөвлөжээ.

Мөн тэрбээр сошиал ертөнцөд нэг зүйлээс нөгөөд шилжих явц нь хурдан байдаг учраас анхаарлыг маш ихээр сарниулдаг хэмээсэн байна.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: QUARTZ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж