
Тэрбээр баруун гараараа английн цагаан толгойг 5,26 секундын дотор дарааллаар нь бичив. Өнгөрсөн жил Британи хүү Чарли Жозеф Макдоннел 6,7 секундын амжилтаар дээд амжилтын эзэн болж байсан аж. Харин Ерөнхийлөгчийн хүү бүтэн хагас секундээр түрүүлж дээд амжилтыг эвдэж чаджээ.
Эдуард Саакашвилид дээд амжилт тогтоох гурван боломж байснаас тэр эхний оролдлогоор дээд амжилтыг тогтоож чадсан гэнэ. Гиннесийн дээд амжилтын номын төлөөлөгчид амжилтыг бүртгэхийн тулд Батумид тусгайлан ирэв. Шинэ дээд амжилтын эзэн “хятадын цагаан толгойгоор” дээд амжилт тогтооно гэж мөн амлав.
Ш.МЯГМАР