Урбан Жийнс брэндийн наадмын коллекц худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2016.07.08-нд нийтлэгдсэн

Урбан Жийнс брэндийн наадмын коллекц худалдаанд гарлаа

Агуу бүхэн энгийнээс эхлэдэг.

URBAN JEANS брэнд нь дэлхийн загварын ертөнцөд тренд болж буй хөнгөн зөөлөн өнгөтэй материалаар урласан (PASTEL COLOR өнгөнүүдийг цагаан өнгөтэй хольж зөөлрүүлсэн) энгийн атлаа дэгжин харагдахаар загваруудыг эрхэм танд санал болгож байна.

Урин дулаан цагийн нарлаг өдрүүдэд өмсөхөд тохиромжтой, силк, эмулэйшн силк, хөвөн даавуу, тааран материалаар хийсэн эдгээр загварууд нь танд эрч хүч, эрх чөлөөт байдлыг мэдрүүлэх ба хөнгөн нимгэн чанарыг агуулсанаараа онцлог юм. PASTEL өнгүүд нь Монгол хүний бие болон царайны дэвсгэр өнгөнд маш гайхамшигтай зохицдог бөгөөд таныг өнгөлөг залуу харагдуулж чадна.

Хоёр мянганаар тоологдох төрд улстай ард түмэн бид, дэлхийн хэмжээний 2 том гүрэнг байгуулж байжээ. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн Монгол хувцасны загвар дизайн нь бидний хамгийн үнэт зүйлүүдийн маань нэг бөгөөд дэлхийн тавцанд дахин хүчирхэгжэн гарч ирэх нэрийн хуудас болох нь дамжиггүй билээ. Монгол хүн монголоороо гоёсноор их үндэстний шинжийг олон талаараа дэлхий нийтэд батлан харуулж чадах юм. Манай агуу ард түмэн фэйшн талын мэдрэмж өндөр, хувцаслах соёлдоо ихээхэн анхаарал хандуулдаг үндэстэн байсан нь түүхийн болон орчин цагийн олон баримтуудаар нотлогдог .

Та бүхэнд танилцуулж буй ХҮРЭЭ КОЛЛЕКЦ-ын онцлог нь орчин цагийн европ хувцасны загвар дизайн, хэрэглэхэд хялбар, хүртээмжтэй, угааж цэвэрлэх индүүдэх зэрэг хэрэглээний олон давуу талыг Монгол хувцасны уламжлалт загвартай хосуулан 2016 онд тренд болж буй өнгө болон материалаар үйлдвэрлэж байгаа нь Монголдоо анхдагч бөгөөд шинэлэг бүтээгдэхүүн болж чадлаа.

Тийм ч учраас ХҮРЭЭ КОЛЛЕКЦ нь дээрх талуудыг харгалзан үзэж үндэсний их баяр наадмаар гоёл болгон хэрэглэхээс гадна, энгийн өдөр тутам, ажил албандаа ч оффис стилээр хослуулан өмсөхөд тохиромжтой загвар хийцтэйгээр урлан бүтээж та бүхэндээ өргөн барьж байна.

Мөн ХҮРЭЭ КОЛЛЕКЦ-ийн Үндэсний хувцаснуудыг гэрийн нөхцөлд УГААЖ, ИНДҮҮДЭХ боломжтой юм.

Монгол хувцaсаараа дэлхийд гоёцгооё… URBAN JEANS брэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж