Өнгөрсөн зууны загварын сэтгүүлүүдийн хавтаснууд, Роже Вивьед зориулсан эскизүүд, Мата Харагийн хувцас зэргийг дэлгэсэн орос зураачийн анхны үзэсгэлэнг Эрмитажийн музейд нээжээ.
Европын соёлд оруулсан хувьсгалын дараах үеийн Оросын хувь нэмэр их байдаг. Тэр үеийн баруунд алдартай орос уран бүтээлчид эх орондоо төдийлөн сайн танигдаагүй. Орос Эрмитаж тэднээс танилцуулахаар ихээхэн зүтгэлтэй ажиллаж байгаа юм. Эрте зургуудын анхны үзэсгэлэнг тэд нээгээд узэгчдийг урьж байна.
Роман Петрович Тыртов ХХ зууны хамгийн амжилттай мастеруудын нэг бөгөөд авьяас нь загварын ертөнц, чимэглэх урлаг, график, театрын урлаг, кино, дизайн, барималд тодорсон. Тэрбээр Санкт-Петербург хотноо төржээ. Тэрбээр уран бүтээлийн Эрте гэсэн нууц нэр аван Парист очжээ, Поль Паурегийн шавь болон олон алдартнуудтай хамтарч байлаа. Тэрбээр түүхэнд үлдсэн чимэглэл хувцасны загвар бүтээснээс гадна гол, гол загварын сэтгүүлүүд тэдний тоонд “Вог”-ийн хавтаснуудыг зурсан.
Эрмитажид нээгдсэн үзэсгэлэнд Майк Эсторикийн хувийн цуглуулгын зуу гаруй бүтээл тавигджээ. Уг цуглуулгын өнөөгийн эзний эцэг, эх зургийн цуглуулга хийж, урлагийн эд зүйлийн наймаа эрхэлж иржээ. Тэд зураач Эртегийн амьдралын сүүлийн 20 жилийн ажлыг нь эрхэлж ирсэн байна. Эрмитажид тэдний цуглуулгын зөвхөн багахан хэсэг тавигдаж байгаа юм. Үзэгчид тэнд усан будгийн ба гуашиар зурсан зураг, үзгээр хийсэн таталбарууд, хэвлэмэл графиктай танилцаж болно. Мөн их мастерын хоёр баримал бүтээл тавигджээ.
Үзэсгэлэнгийн тал хувь нь театрын тавилтуудын чимэглэл, дуурийн болон хөгжимт жүжгийн хувцаснууд болж байна. Үлдсэн нь загварын томоохон орднуудын мөн америк, франц гялбаа сэтгүүлүүдийн “Тоо”, “Цагаан толгой” гэсэн алдартай график зургуудаас бүрэлджээ.
Эрте нь эринийхээ гоо сайхны билэгдэл болж чадсан ч Оросын цуглуулгуудад түүний бүтээл байхгүй. Гэхдээ тэр одоо Орост эргэн ирж байна. Үзэсгэлэн Эрмитажид нээгдээд байгаа юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР